Хайнань чөлөөт худалдааны боомт нээлттэй бодлогоо эрчимжүүлнэ
2 цагийн өмнө

Хайнань чөлөөт худалдааны боомт (FTP) нь өндөр түвшний чөлөөт худалдааны боомтод нийцсэн бодлого, институцийн тогтолцоог үе шаттайгаар бүрдүүлж, нээлттэй бодлогоо цаашид эрчимжүүлэхээр болжээ.
Хайнань нь бараа бүтээгдэхүүний аюулгүй, чөлөөт урсгалыг дэмжихийн тулд илүү уян хатан, үр ашигтай хяналтын тогтолцоог бий болгохоор зорин ажиллаж буй.
Энэ талаар Хайнань мужийн намын Хорооны Чөлөөт Худалдааны Боомтын Ажлын Хорооны Тамгын газрын дэд захирал Ван Фэнли “Татваргүй барааны хамрах хүрээг тэлж, худалдааг дэмжинэ. Мөн аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд зэрэг үйлчилгээний салбарын нээлттэй хөгжүүлнэ” гэж онцлон хэлжээ.
Мөн Хайнань чөлөөт худалдааны боомт хөрөнгө оруулалтын хувьд илүү ил тод, зах зээлийн зарчимд суурилсан, хуульд нийцсэн, олон улсын жишигт нийцэх бизнесийн орчныг бүрдүүлэхийг зорьж байна.
Энэ тухайд гадаадын хөрөнгө оруулалтад тавих хязгаарлалтыг цаашид сулруулж, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах шинэчлэлийг хэрэгжүүлнэ гэж тэрээр хэллээ.

Мөн хилээр орж гарч зорчиход тавьсан хязгаарлалтыг сулруулж, илүү хялбар болгосноор мэргэжилтнүүд болон бизнесийн зочдыг татах ажлыг эрчимжүүлнэ гэв.
Түүнчлэн Хайнань нь илүү нээлттэй усан тээврийн орчныг бүрдүүлж, хөлөг онгоцны шалгалтын бодлогыг оновчтой болгож, хил дамнасан өгөгдөл шилжүүлэх үр ашигтай, аюулгүй механизмыг байгуулах юм гэж Ван нэмж хэлэв.








Зочин · 47 минутын өмнө
BOOW XXI BOOWN DOLOON 80955877SADARTLA SEXSDMEER 80955877XUCHINDUULI