MCS-ийн ноён Ж.Оджаргалын хотын мээрийг "балбахын учиг улс төрийн зорилготой юу"?!
2 цагийн өмнө

Өнгөрсөн өдрүүдэд сошиалаар хотын мээр Х.Нямбаатар баахан балбуулав. Жирийн иргэн л түүнийг тосож аваад хэрэлдээд үзэл бодлоо илэрхийлээд авлаа гээд л уянгын халил явтал өнөөх нь "тавиул гар" байх нь тэр ээ. Түүнийг нь айхтар монголчууд болсон хойно газар авахуулахгүй бариад авлаа.
Тодруулбал, Х.Нямбаатар болон "“Юбикаб” такси үйлчилгээний компанийг үүсгэн байгуулагч Н.Отгонбаяр нарын дунд өрнөсөн маргаан олны анхаарлыг ихээхэн татсан. Ийнхүү хотын мээрийг балбахын цаад учгийг хөөвөл улс төрийн зорилготой байж мэдэхээр болж орхив.
Нийслэлээс 2026 оноос эхлэн нийт 10 жилийн хугацаатай хэрэгжих төслийг танилцуулсан бөгөөд 2000 таксиг нийтийн тээврийг хөгжүүлэх сангаар нэгдсэн удирдлагын систем бүхий баазын болон түрээсийн нөхцлөөр хэрэгжүүлэх 77 тэрумын санхүүжилтийг шийдвэрлэнэ хэмээжээ. Манайд таксины соёл гэж ярилтгүй бөөн асуудал дагуулдаг үнэхээр хөгждөггүй хөндүүр сэдвийн нэг. Нийтийн тээврийн соёлыг арайхийж нэг шат чардайж байж ахиулж буй.
Өнөөдрийн байдлаар Монголд 4-5 хувийн аж ахуй нэгжийн 250 орчим такси албан ёсны зөвшөөрөлтэй өдөр тутмын үйлчилгээнд явдаг байна. Харин хотын 1.7 сая иргэний 90-95 мянга орчим нь өдөрт таксигаар зорчдог бол албан ёсны бус буюу хувийн такси үйлчилгээг сонгохоос аргагүй нөхцөл үүсдэг.
Иймд нийслэлээс такси үйлчилгээг дэмжих ТЭЗҮ боловсруулж, такси үйлчилгээний албан ёсны зөвшөөрөлтэй компаниудын төлөөллүүдтэй уулзаж, одоогийн таксинд явж буй автомашинуудыг нэг стандарттай болгох, ингэхдээ 100-1000 машинаар нэмэгдүүлэх асуудлыг хөндсөн аж. Мөн үнийн босгыг тогтоох, хувийн хэвшлийнхэн 74 хувийн санхүүжилт гаргаж, үлдсэн 26 хувьд буюу 20 тэрбум төгрөгийг 6 жилийн хугацаатай, жил бүр 3.3 тэрбум төгрөг эргэн төлөгдөх хэлбэрээр Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас санхүүжилт гаргахаар төлөвлөжээ.
Эхний ээлжид 1000 цахилгаан машин оруулж ирж, бүх такси төрийн өмчит нэгдсэн удирлагад нэгдэнэ. Мөн эхний удаагийн 20 тэрбум төгрөгийг такси үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдэд хүүгүй зээлдүүлж, 57 тэрбумыг нь 16.5 хувийн хүүтэй бизнесийн зээл хэлбэрээр олгох гэсэн Хотын даргын санаачилсан энэ төслийг өдгөө хотод такси үйлчилгээний бизнес эрхэлж буй “Юбикаб” компанийн Н.Отгонбаяр шүүмжилж, хэрвээ такси алдагдалтай ажиллавал төр алдагдлыг нь татварын мөнгөөр төлөх болно. Такси үйлчилгээ эрхлэхийг амархан гэж бодож, төр ажил хийсэн мэтээр харагдах гэлээ гээд гал авалцсан.
Гэтэл төр хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжээд өгье гэсэн нь дээрх Н.Отгонбаярт яагаад хэрхэн таалагдсангүй вэ гэдэг асуулт хариултаа ирэн байна. Үүний араас баримт сөхтөл, “Юбикаб” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь иргэн Н.Отгонбаяр биш байна. Тус компанийн жинхэнэ эзэн Жамбалжамцын Оджаргал байх юм. Тэгэхээр такси үйлчилгээний асуудал нь гол "бай" биш байсан бололтой дог оо.
“Юбикаб” компанийн гүйцэтгэх захирлаар 2024 оны гуравдугаар сарын 11-нд О.Золбаяр бүртгүүлсэн бөгөөд Н.Отгонбаяр хасагдсан байх юм. Ерөнхийдөө бол Х.Нямбаатарыг л улстөрөөс "намнах" гэсэн санаатай эсэргүүцэл байв уу? Өөрөөр хэлбэл, ил харагдах байдал нь Н.Отгонбаяр харин цаана нь удирдагч нь Ж.Оджаргал л гэсэн үг.


МАН дотор MCS-ийн эрх ашгийг хамгаалагчдын эсрэг Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Амарбаясгалан нар нэг тал байдаг. Одоогийн УИХ-д MCS-ийн талынхан илтэд өмөөрдөг. Энэ нь ч олон нийтэд сүүлийн үед илтэд мэдэгдэх болсон. Одоо ч хэн нь хэнийгээ өмөөрч амь тавих нь холгүй хөл алдан пост уянгалуулах нь ч тод харагдах болсон билээ. Яахав ээ, хотын мээр такси үйлчилгээг өрсөлдөөнтэй болгож соёлч боловсон байлгаж өнгө татах гэсэн л санаа. Гэхдээ арай ч 4 мянган машин оруулж ирэхгүй гээгүй л юм байна лээ. Такситай холбоотой маш хүнд эмгэнэлтэй кэйсүүд ихээхэн. Энэ талаар харин энд дурдах нь илүүц биз ээ. 2028 оны сонгуульд нэр дэвшинэ гэдгээ Х.Нямбаатар хатуухан хэлээд авсан нь олон хүний эгдүүцлийг ихээхэн хүргээд буй гэсэн. Энэ нь ч бас ноён Ж.Оджаргалд таалагдаагүй нь юу гэлтэй.







Зочин · 2 цагийн өмнө
TAASHAALG XNTLA UILCHLGE VANXANDI80955877VAWALDI
Зочин · 2 цагийн өмнө
SADARLD XALYYN SEKSDEX80955877TSAG SHAALTSI
Зочин · 2 цагийн өмнө
URN SHINEGENE AMSX TOMSGN CELEERE TAASHAALDMR DOOJ80955877
Зочин · 2 цагийн өмнө
SEXSYGR XUCHINDEX ER XUNI ANUSN NUXN DOLOOMR BOOWN XOXN BOOBN DOLOON80955877