Тэрээр 1982 онд Улаанбаатар хотноо мэндэлжээ. Түүний бага нас 4 дүгээр хороололд өнгөрчээ. Дунд сургуульд байхдаа дуулж, бүжиглэж, олон тоглолтод оролцдог, нийгмийн  идэвхитэй нэгэн байжээ.

Мөн ГХЯ-ны урд орших Солонгосын хөрөнгө оруулалттай “Чаплин” караоке бааранд ажиллаж байжээ.

Тэрээр “Эмөүшн” хамтлагийн гишүүн байсан юм. Гэвч продюсер Чинбаатай таараагүйн улмаас хамтлагаасаа гарсан гэдэг. Үүний дараа ганцаараа уран бүтээлээ хийх болсон нь дээрх шийдвэр тийм ч буруу байгаагүй.

Гэвч тэрээр хувийн амьдралын хувьд харж явдаг олон залуусыг гомдоосон гэж хэлж болно. Учир нь тэрээр өвөр монгол эртэй хуримаа хийсэн билээ. Гэвч энэ амьдрал нь бүтээгүй бөгөөд дуучин бүсгүй хүүхэдтэйгээ хамт эх орондоо ирсэн.

Ямартаа ч сүүлийн үед уран бүтээлдээ эргэн орж байгаа түүний хувийн фотог сонирхоно уу.