Агаар, салхинд гарч, цана, чаргаар гулгахдаа хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.

  • Чаргаар гулгахдаа чарган дээр байрлалаа өөрт эвтэйхэн байхаар сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй, түлхэж хүч нэмэхгүй байх.
  • Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах.
  • Дээшээ өгсөж явахдаа уруудаж буй чарганаас холуур тойрох.
  • Замын голд зогсолт хийсэн бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй байхаар замаа чөлөөлөн зогсох.
  • Огцом эгц өндрөөс гулгахаас зайлсхийх.
  • Модны хожуул, шон, чулуу, хашаа зэргээс болгоомжилж, гулгах газраа аюулгүй байхаар сонгох.
  • Цаг агаарын нөхцөл байдалд тохируулан дулаан хувцаслах.
  • Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох, ухарч гулгахгүй байх, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлсхийх, аливаа эрсдэлд өртөхөөс сэргийлэн анхаарал болгоомжтой байх.
  • Автомашины араас чарга чирэхгүй байхыг анхааруулъя.