Налайх, Багануур, Багахангай дүүрэгт шинээр газар эзэмших боломжтой
өчигдѳр

“Шинээр газар эзэмших хүсэлтийг 12 дугаар сарын 31-нээс эхлэн www.egazar.gov.mn цахим системээр хүлээн авч, 1–5 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ” гэх мэдээлэл олон нийтийн дунд тархжээ. Үүнд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас дараах албан ёсны тайлбарыг гаргасан байна. Үүнд:
Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан Газар зохион байгуулалт хийх журмын 3.24.6-д “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд жил бүрийн эхнээс эхлэн 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл иргэд, олон нийтээс цахим болон цаасан хэлбэрээр санал авна;” заасан.
Иргэн та шинээр газар эзэмших тухай санал, хүсэлтээ цахимаар гаргах бөгөөд нийслэлийн 9 дүүргээс Налайх, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулснаар шинээр газар эзэмших боломжтой юм.
Нийслэл, дүүргийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн, нийтийн эрх ашиг болон газар эзэмших, ашиглах эрх нь хөндөгдсөн иргэн, хуулийн этгээдийн эдэлбэр газрыг газраар дүйцүүлэн эзэмшүүлэхээр тусгасан байна.
Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших, ашиглах эрхийн хугацаа сунгах зэрэг харилцаатай холбоотой хүсэлтүүдийг www.egazar.gov.mn цахим системээр дамжуулан хүлээн авч, хуульд заасны дагуу 15 хоногийн дотор шийдвэрлэж байна" гэжээ.







Зочин · өчигдѳр
BOOBN XXN80955877BOOWN DOLOOGD ANUSN AL SEXSDX