“Pokerrrr 2” программд “lexus 600 club” гэсэн нэртэй групп үүсгэж, аз туршиж тоглодог тоглоом зохион байгуулж байсан этгээдүүдэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, Б.Б, Ж.О нар нь “pokerrrr 2” программд “lexus 600 club” гэсэн нэртэй групп үүсгэж, цахим орчинд мэдээллийн технологи буюу гар утас ашиглан ашиг олох зорилгоор “покер” нэршилтэй үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог тоглоом зохион байгуулж, тоглоомын мэдээлэл агуулсан зарыг бусдад түгээж, өөрийн дансыг ашиглуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.