Жирэмсэн эмэгтэйг дөрвөн настай охиных нь хамт хөнөөсөн байж болзошгүй “Б” гэгч этгээд нь биедээ үргэлж хутгатай явдаг байсан гэв
23 цагийн өмнө
![]()
Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвгэр буюу Дунд Дарь-Эхийн ... тоотод энэ сарын 4-ий өдрийн 23:00 цагийн үед 30 настай эмэгтэйг дөрөв болон гурван настай охидтойгоо хамт гэртээ байхад 48 настай “Б” гэгч этгээд мэс ашиглан биед нь халджээ.
Улмаар 30 настай, найман сартай жирэмсэн эмэгтэй нь дөрвөн настай охиныхоо хамт амь насаа алдсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Харин гурван настай охин нь одоо Цэргийн төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Энэхүү гэмт хэргийг хохирогчийн хөрш “Б” гэгч нь үйлдсэн байж болзошгүй байгаа бөгөөд тухайн этгээдийг цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүйгээр цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Одоогийн байдлаар хохирогч болон сэжигтний гэрийн ойр орчим буюу гудамж талбайг бүхэлд нь битүүмжилж, цагдаагийн алба хаагчид хэргийн газрыг хамгаалалтад авчээ.
Бид хэрэг болсон шөнө болон уг ноцтой гэмт хэрэгт сэжиглэгдэж буй Б” гэгч этгээдийн талаар тус хорооны оршин суугчаас тодрууллаа.
-Хохирогчийн гэр бүл энэ хорооны байнгын оршин суугч уу. Айл хөрш болоод хэр удаж байна вэ?
-Хохирогчийн гэр бүл өмнө нь манай хорооноос нүүгээд, удалгүй буцаж ирж суурьшсан айл юм. Бид хоорондоо зүс таних төдий л хүмүүс байсан. Хоёр гудмын наана, цаана амьдардаг. Үнэхээр харамсалтай, аюултай хэрэг боллоо. Одоо манай 27 дугаар хорооны иргэд энэ аймшигт хэргийн дараа байнга хаалгаа түгжиж, айдас түгшүүр ихтэй л байна. Үнэхээр аймшигтай хэрэг гарлаа. Эрүүл хүн хэзээ ч ийм хэрэг хийхгүй шүү дээ. Ийм аюултай, аймшигтай хэргийг үйлдсэн “Б” гэгч этгээдийг бол миний хувьд өмнө нь огт харж байгаагүй.
-Хэрэгт сэжиглэгдэж буй 48 настай Б гэх этгээд нь архи дарс уудаг хүн байсан уу. Өөр ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байсан юм болов уу?
-Манай энэ хавийн архичид ч таньж, мэдэхгүй байхыг бодоход архи амсдаггүй хүн байсан юм. “Б”-г таяг тулсан, нүдний шилтэй хүн байдаг гэсэн. Түүнчлэн Дондовын хашаанд олон жил амьдарч байгаа гэж хүмүүс ярьж байхыг нь сонссон. Миний хувьд ийм л зүйл сонссон.
-Гэмт этгээд өмнө нь ямар нэгэн зүй бус үйлдэл гаргаж байсан юм болов уу. Хэвийн биш үйлдэл ч гэх юм уу. Энэ талаар сонссон зүйл байна уу?
-Хэрэг гарахаас өмнө манай найзын хүүхдийн автомашины дөрвөн дугуйг нь хутгаар зүсэж, хагалсан удаатай. Цагдаагийн байгууллагад хандаж, хохирлоо нөхөн төлүүлэх талаар ярьж, хөөцөлдөж байсан гэсэн. Тэр бүү хэл уг этгээд нь биедээ байнга хутгатай явдаг байсан гэдэг. Ер нь их аюултай хүн шиг санагдаж байсан. Өмнө нь иймэрхүү дам яриа сонсогддог л байсан. Гэхдээ ийм аймшигтай хэрэг хийнэ гэж бодоогүй. Хэрэг гарсан орой талийгаач бүсгүйн нөхрийн автомашины дугуйг хутгаараа мөн л хагалчихсан байжээ. Тэгээд нөхөр нь дугуйгаа янзлуулахаар цаг гаруй хугацаанд явсан хойгуур нь ийм аймшигтай хэрэг үйлдэгдсэн байх гээд л манай энэ хавийнхан хоорондоо ярьж байна. Хөөрхий нөхөр нь эхнэр хүүхдээ нас барсан байдалтай байхыг хараад “Амийг амиар” гэж ухаангүй шахуу орилоход нь цагдаа нар барьж авч тайвшруулсан юм. Бүхэл бүтэн эхнэр хүүхдээ алдсан хүн ингэж орилох нь аргагүй биз дээ. Яг хөрш зэргэлдээ биш ч хандивын аян зарлавал бид нэгдэх бодолтой байгаа гэв.
А.Даваадулам
Н.Нарванчин
ӨДРИЙН СОНИН







Зочин · 5 цагийн өмнө
SAWI80955877
ЗОЧИН · 17 цагийн өмнө
БОЛЗОШГҮЙ ГЭЖ ЮУ ГЭЖ БАЙГАА ЮМ БЭ !!! ӨӨРСДИЙН ЧИНЬ ОЙРЫН ХҮМҮҮСИЙГ АЛЧИХСАН ГАЛЗУУГ ТА НАР ИНГЭХ ҮҮ !!!
Зочин · 22 цагийн өмнө
SEKSYGR XAMTRAGCH BOLI80955877
Зочин · 23 цагийн өмнө
SEXSYGR NZ AMRAG BLNO80955877TSAG SHAALGX