Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх албанаас жил бүр “Аянга-2025” олон улсын тусгай арга хэмжээг  зохион байгуулдаг.

Тус арга хэмжээг ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчоо, Экологийн цагдаагийн алба хамтран зохион байгуулжээ.

Энэ ажлын хүрээнд хүрээнд ховор, нэн ховор амьтан хууль бусаар агнасан 7, ховор ургамал бэлтгэсэн 1 гэмт хэргийг илрүүлсэн байна.

Үндэстэн дамнасан зохион байгуулалттайгаар үйлдэгддэг ховор, нэн ховор ургамал, ан амьтан, тэдгээрийн эд эрхтний хууль бус худалдааг таслан зогсоох мэдээ, мэдээллийг Интерполын гишүүн улсуудтай солилцжээ. 

Өнгөрөгч оны 11 дүгээр сарын байдлаар цагдаагийн байгууллагад байгаль орчны эсрэг 440 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Энэ төрлийн гэмт хэргийн улмаас байгаль орчинд 2.6 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 2.5 тэрбум буюу 93.6 хувийг нөхөн төлүүлж, 862 сая төгрөгийн хөрөнгө битүүмжилжээ.

 

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба