Нийслэл хотод “102 Police” аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэнд урамшуулал олгох журам 2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд буй.

Зөрчил мэдээлсэн иргэдэд урамшууллыг нэгдүгээр сарын 20-ны өдөрт багтаан олгохоор болжээ. Иймд урамшуулал хүлээн авах өөрийн дансны /IBAN/ дугаараа бүртгүүлэх зааврыг ЗХУТ-өөс танилцууллаа.

зураг

 

зураг

 

зураг

 

Урамшуулал олгох журмын дагуу иргэний мэдээлсэн зөрчлийн дагуу тухайн жолоочийг 20,000 төгрөгөөр торгоход 14 хоногийн дотор 50%-ийн хөнгөлөлттэйгөөр 10,000 төгрөгийн торгуулийг төлсөн бол иргэнд 10-20 хүртэлх хувийг олгоно. Ингэхдээ иргэнд олгох урамшууллын дүнгээс орлогын албан татварыг суутгаж, дансанд шилжүүлэх юм байна. 

Харин зөрчил гаргасан жолооч 20,000 төгрөгийн торгуулиа хугацаандаа төлөөгүй бол сар бүр 10% нэмэгддэг тул таван сарын туршид торгууль нь 30,000 төгрөг болж, тээврийн хэрэгслийг хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалттай. 

Энэ тохиолдолд оношилгоонд орох, жолооны ангилал нэмэх үед торгуулийг заавал төлүүлж, хугацаа хэтэрч төлүүлсэн үнийн дүнгээс иргэнд урамшуулал олгоно. Өөрөөр хэлбэл жолооч тухайн зөрчлийн торгуулийг хугацаанд нь төлөхгүй явсаар 30,000 болгож төлсөн бол иргэнд 20% буюу 6,000 төгрөгийн урамшуулал бодогдох аж.