Өвөл, хаврын морины уралдаанд 18-с доош насны хүүхдийг оролцуулахгүй
2 цагийн өмнө

Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний хуралдаанаар хэлэлцэгдсэн Өвөл, хаврын хурдан морины уралдааныг нээх эсэх асуудлаарх Засгийн газрын тогтоол албажсан байдаг.
Уг тогтоолд өвөл, хаврын улиралд зохион байгуулагдаж буй хурдан морины уралдаанд 18-с доош насны хүүхдийг оролцуулахгүй байх шийдвэр батлагдсан. Тухайлбал, өнгөрөгч 2024 онд 11 мянга гаруй унаач хүүхэд бүртгэгдсэнээс 1000 гаруй нь өөрийнхөө морь, үлдсэн нь гэрээгээр эсвэл тохиролцож өвөл, хаврын морин уралдаанд морь унасан байжээ.
Мөн Гэр бүл, хүүхэд хөгжил хамгааллын газар, аймаг, нийслэлийн засаг дарга нар руу хурдан морины унаач хүүхэд хагас, бүтэн өнчин эсэх, үрчлэгдсэн, эрдэлт бүлэгт хамаардаг эсэх гэх мэт бүртгэлийг дэлгэрэнгүй хийх зөвлөмжийг хүргүүлсэн байдаг.
Хэрэв өвөл, хавар хүүхдийг морины ажил, сунгаа, бэлтгэлийн үед оролцуулбал зөрчлийн хуулиар арга хэмжээ авч ажиллах зохицуулалт үйлчилнэ.
Уралдаанч хүүхэд бүр бүтэн жилийн хугацаатай 100,000 төгрөгийн хураамжтай, 20 сая төгрөгийн нөхөн төлбөр олгох даатгалыг заавал хийлгэх ёстой. Мөн хурдан морины уралдаанд хүүхдийг оролцуулахдаа эцэг эх, уяач, хүүхдийн хооронд гуравласан гэрээ заавал байгуулах шаардлагатай гэдгийг албаныхан сануулдаг.
Өнгөрсөн 29 жилийн хугацаанд 52 унаач хүүхэд амь насаа алдсан нь зөвхөн бүртгэгдсэн тоон баримт бий.







Зочин · 2 цагийн өмнө
XALYYTSMR SADARLX UILCHLN MASSAJLAAD80955877
Зочин · 2 цагийн өмнө
ONGONOO TSOOLLYYLI BOOW XXI BOOB VANAG DYRTAI XELEERE TACHAANGUI DOLOOJ80955877