АН-ынхан дотоод зохион байгуулалтаа цэгцлээд, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлд төвлөрнө
2 цагийн өмнө
Өнөөдөр АН-ын дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх үеэрээ Засгийн газрыг огцруулах бичигт 32 гишүүний гарын үсэг цугласан гэлээ.

Тодруулбал, тэрбээр "АН-ын бүлгийн зүгээс Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурийг оны төгсгөлд илэрхийлж, гарын үсэг цуглуулсан. Гарын үсэг өргөн барих хэмжээний тоонд хүрсэн. Зарчмын шаардлага хэвээрээ байгаа. Засгийн газрыг огцруулна гэдэг нь хоёр үе шаттай процесс. Нэгдүгээрт, саналыг өргөн барих, хэлэлцүүлэхийн тулд 32-оос дээш гишүүний гарын үсгийг цуглуулах, хоёрдугаарт, УИХ-аар хэлэлцэх үед 64-өөс дээш кнопоор огцруулна. Тэгэхээр бидний шаардлага үр дүнд хүрэхийн тулд нэгдүгээрт, Засгийн газар алдаатай бодлогоо засах ёстой. Хоёрдугаарт, бид саналаа хэлбэрийн хувьд өргөн бариад хэлэлцүүлэхээс гадна үр дүнд хүрч, огцруулах ёстой гэж үзэж байгаа.
Засгийн газрыг тогтворгүй байлгах нь бидний эхний зорилго биш. Оны төгсгөлд гишүүдийн ирц муу байсан учраас энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Бидний байр суурь яг хэвээрээ гэдгийг хэлье" гэлээ.
Намын дарга О.Цогтгэрэл “Нэгдүгээр сарын 9-ний өдөр АН-ын үндсэн дүрмийг Улсын Дээд Шүүх албан ёсоор бүртгэсэн. Үүнтэй холбоотойгоор АН-ын Улс төрийн зөвлөл өчигдөр /2025.1.13/ хуралдаж зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэж шийдвэр гаргалаа.
АН-аас 4/11 буюу долоо хоног бүрийн Пүрэв гарагийн 11:00 цагт мэдээлэл хийдэг уламжлалаа сэргээж байна.
АН-ын шинэ дүрэм УДШ-д бүртгэгдсэнээр ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг чөлөөлсөн. Мөн шинэ дүрэмтэй болсноор АН анхан шатнаасаа эхлээд бүрэн өөрчлөгдөж, дотоод шинэчлэл хийнэ. Ингэхдээ хоёрдугаар сарын 1-нээс гуравдугаар сарын 10-ны хооронд нийт гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг хийнэ. Гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд дотоод сонгуулиудаа явуулна. Ингээд дөрөвдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд АН-ын Их хурлыг хуралдуулж, шинэ бүтцээ батламжилна. Их хурлаас байгуулагдсан Үндэсний бодлогын хороо шинээр ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн зөвлөлөө томилох болно.
Энэ бүх шинэчлэлийг тавдугаар сарын 1-нээс өмнө хийгээд үүний дараа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, дотоод марафондоо төвлөрч ажиллана.
АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэлд үзэл санааны өөрчлөлт оруулж байгаа. Гишүүддээ ардчиллын паспорт олгож, ардчиллын гэрэгэ эзэмшигч болгоно. Намын батлахтай гишүүн гэдэг хуучны ойлголтоос хальж, ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч, элч төлөөлөгч байна гэдэг философийн хүрээнд чип бүхий цахимжсан гэрэгэ байх юм.
АН-ын гишүүдээ шинэчилсэн цахимд бүртгэнэ. Ингэхдээ “Хур”, “Дан” системээр Имонголиад бүртгэнэ. Энэхүү цахим системд бүртгэгдсэн гишүүддээ ардчиллын гэрэгэ гардуулна. Цахим системд бүртгүүлж, гэрэгэ авснаас гадна намын гишүүний татвараа төлсөн гишүүн дотоод сонгуульд оролцох эрхтэй болох юм" гэлээ.







Зочин · 2 цагийн өмнө
TSAGR UILCHLN MERGJLN SEXSYGR ANUSDX AL SEKSEER XANTLA SHAALGI BOOBN XXN BOOW DOLOON80955877