Солонгост оршин суух эрхгүй 32 монгол хүнийг ажилд зуучилна нэрийдлээр их хэмжээний мөнгө залилжээ
2 цагийн өмнө

БНСУ-д удаан хугацаагаар оршин суух хүсэл сонирхолтой монголчуудаас мөнгө авч, хуурамч виз гаргах ажлыг зохион байгуулсан Солонгос улсын захиргааны ажилтан болон ажилд зуучлагч монгол иргэний хэргийг мөрдөн шалгаад прокурорт шилжүүлжээ.
Тодруулбал, БНСУ-ын Инчон цагдаагийн газрын хийсэн мөрдөн байцаалтын дагуу Янжүгийн Цагаачлалын албаны захиргааны ажилтан А (45 настай) болон ажилд зуучлагч монгол иргэн Б (41 настай), С (31 настай) зэрэг гурван хүнийг Цагаачлалын хяналтын тухай хуулийг зөрчсөн хэргээр энэ сарын 7-нд Үйжонбугийн прокурорын газарт шилжүүлжээ.
Тэднийг Солонгост оршин суух эрхгүй 32 монгол хүнийг ажилд зуучилсан хэрэгт буруутгаж байгаа бөгөөд тэд иргэдийн визний статусыг D-10-2 виз болгон дур мэдэн өөрчилсөн гэж үзэж байгаа аж.
Улмаар сэжигтэн А нь нэг хүнээс 4-6 сая воныг залилан авсан гэж үзсэн бөгөөд ажилд зуучлагчдын гол хохирогчид нь Солонгост амьдардаг монголчууд байжээ.
Энэ талаар БНСУ-ын Цагаачлалын албаны албан тушаалтан "Бид энэ асуудалд хатуу арга хэмжээ авч, оршин суух статусын өөрчлөлт, хууль бусаар зуучлахтай холбоотой арга хэмжээ авах болно" гэжээ.
Эх сурвалж: Incheon Ilbo







Зочин · 2 цагийн өмнө
BIEE UNELELN80955877BOOB XXN BOOW DOLOON