Д.Цэндсүрэн: Чанаргүй гоо сайхны бүтээгдэхүүн үргүйдэлд хүргэх эрсдэлтэйг ч тогтоогоод байна
2 цагийн өмнө

-Арьс хүний биеийн эрхтэн тогтолцоонд ямар үүрэгтэй вэ?
-Дунджаар 60 кг жинтэй хүн есөн кг арьстай байдаг. Тэгэхээр хүний биеийн хамгийн том эрхтэн нь арьс болж таарч байгаа юм. Гадны халдварыг хүний биед нэвтрүүлэхгүй байх, дулаан зохицуулах гэх мэт олон үүргийг арьс хүлээдэг. Жишээлбэл, халуунд бидний бие хөлрөх замаар сэрүүцдэг бол хүйтэнд дулааныг ялгаруулах булчингийн ажиллагааг нэмэгдүүлэх замаар дулаацах жишээний. Арьс мэдрэхүйн үүргийг мөн гүйцэтгэнэ. Мэдээж гоё арьстай байх нь гоо зүйн чухал үүрэг гүйцэтгэнэ.
-Сүүлийн жилүүдэд хямд үнэтэй, үйлдвэрлэх өртөг бага гоо сайхны бүтээгдэхүүн манай улсын зах зээлд элбэг болжээ. Гарал үүсэл нь тодорхойгүй, хямдхан бүтээгдэхүүн хэрэглэх нь хүний арьсанд ямар нөлөөтэй вэ?
-Гоо сайхны бүтээгдэхүүн гэдэг бол маш өргөн ойлголт. Манай улсын иргэд янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Химийн найрлага багатай гоо сайхны бүтээгдэхүүн сонгож хэрэглэх нь зүйтэй. Нийтлэг буруу ойлголт байдаг нь олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж байх тусмаа л сайн гэж эндүүрдэг. Тоник, серум, тос, сүүн шингэн гээд зэрэг, зэрэг түрхээд л байдаг. Олон химийн найрлагатай, их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүн хэрэглэх нь буруу.
-Яагаад вэ?
-Жишээлбэл, гоо сайхны бүтээгдэхүүн гоё үнэртэй байх тусмаа химийн аргаар гаргаж авсан байх магадлалтай байдаг. Яагаад бидний арьсанд хортой вэ гэхээр арьс нь өөрөө шимэгдүүлэх үүрэгтэй эрхтэн. Бидний нүүрэндээ түрхсэн бүхнийг шимэгдүүлж байдаг гэсэн үг. Ганц удаа түрхээд шимэгдээд орохгүй байж болно. Харин удаан хугацаанд хэрэглээд эхлэхээр дархлааны системийг сулруулж, дааврын системийг алдагдуулдаг байна.
-Даавар алдагдах нь ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Даавар алдагдах нь ямар замаар илрэх вэ гэхээр сарын тэмдгийн мөчлөг алдагдах, батга гарах зэргээр илэрдэг. Тиймээс шалтгаангүйгээр сарын тэмдгийн мөчлөг алдагдаж, батга гарч байгаа бол ямар орц найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаа анхаарахад гэмгүй. Гоо сайхны маш олон бүтээгдэхүүн бий болчихсон. Солонгос бүтээгдэхүүн гэдэг ч яг үнэхээр солонгос бүтээгдэхүүн байдаг эсэх дээр төвөгтэй асуудал гарч ирж байна. Урд хөршөөс чанаргүй бүтээгдэхүүн авчирч нийлүүлдэг. Яагаад хямдхан байгаа вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хязгаарлагдмал. Учир нь түүхий эдийг нь тарьж, ургуулна. Тэрийгээ нэрж гаргана гээд их хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй. Хязгаарлагдмал нөөц бололцоотой тул үнийн хувьд ч үнэтэй. Харин химийн үйлдвэрт урвалаар гаргаж авч байгаа бүтээгдэхүүн бол хямд, их хэмжээгээр үйлвэрлэх боломжтой юм. Ерөнхийдөө гоо сайхны бүтээгдэхүүнд хүний эрүүл мэндэд хортой 20 найрлага байдаг. Тэдгээр 20 найрлага хүний биед шингээд хавдар үүсгэх, дааврын өөрчлөлтөд оруулах эрсдэлтэйг мөн бамбай булчирхайг гэмтээж байгааг тогтоосон. Яагаад өнөөгийн нийгэм үргүйдэл газар аваад байна. Учир нь зарим тохиолдол чанаргүй гоо сайхны бүтээгдэхүүн үргүйдэлд хүргэх эрсдэлтэйг ч тогтоогоод байгаа юм.
-Нийгмийн аль бүлэг арьсны эрүүл мэндийн тухай хамгийн буруу ойлголттой байна вэ?
-Өсвөр насны хүүхдүүд төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх болжээ. Залуу насанд хүний арьс хангалттай коллаген ялгаруулж л байгаа. Ус сайн уух хэрэгтэй, арьсандаа чийгшүүлэх, хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэхэд л хангалттай. Олон бүтээгдэхүүн хэрэглэх хэрэггүй.
-Уруулын будаг гэхэд идэх боломжтой материалаар хийгдэх ёстой гэж үздэг?
-Идэж болдог материал нь хүний биед хор болохгүй.
-Арьсны эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүст арьсны эрүүл мэндийн тухай буруу ойлголт байна уу?
-Манай эмнэлэг арьс залуужуулах, батганы эмчилгээнүүдийг хийдэг. Насны бүлэг бүрээрээ ялгаатай. Өсвөр насны хүүхдүүд олон бүтээгдэхүүн хэрэглэх тусмаа л гоё гэж эндүүрдэг. Жишээлбэл, манай эмнэлэгт үйлчлүүлсэн охинд нэг байгууллага арван төрлийн серум зарчихсан байсан. Бүгдийг нь арьсанд нь таарна гэж хэлээд л зарчихсан. Ийм шударга бус байж болохгүй. Бидний хувьд хүний арьсанд тохирсон бүтээгдэхүүн бус тохирсон найрлага л зөвлөдөг. Ямар нэгэн бүтээгдэхүүн нэрлэж зөвлөдөггүй.
-Тэгвэл насанд хүрэгчид гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо ямар байна вэ?
-30 насныхан нүүрээ хэтрүүлэн будах, цэвэрлэж байгаа юм гээд арьсаа хэт хуурайшуулдаг. Олон төрлийн бүтээгдэхүүн хольж хутгаж хэрэглэх гэх мэт. 40 насныхан залуужуулах гэж их ирдэг. 40 наснаас эхэлбэл оройтох эрсдэлтэй. Арьсаа залуугаар нь хадгалах гэвэл залуу наснаасаа л эхлэх хэрэгтэй. Тохирсон, тохироогүй гоо сайхны ажилбарууд хийлгэж байгаа хүмүүс их байна. Иймээс эмнэлгээ бус эмчээ сайн сонгох хэрэгтэй. Эмнэлэг бус эмч ажилбарыг хийж байгаа шүү дээ.
-Гоо сайхны бүтээгдэхүүнд тээвэрлэлт, хадгалалт чухал уу?
-Жишээлбэл, ботоксыг хөлдөөх, сэрүүн нөхцөлд хадгалах ёстой байдаг. Хэт халуун доторх нэгдэл, найрлага нь идэвхгүй болж үр дүн нь сул гардаг. 1960 оноос ботокс анагаах ухаанд хөгжсөн зүйл юм. Анх нүдний солир засах зорилгоор боттисыг бүтээсэн. Гэтэл солир нь засагдахаас илүү хүмүүсийн арьс илүү гоё болоод байв. 1980 оноос хойш гоо сайхны салбарт ашиглагдаж байна.
-Арьсанд хэдэн наснаас хөгшрөлт явагдаж эхэлдэг вэ?
-25 наснаас хүний арьс хөгширч эхэлдэг. Биений арьсыг хөгшрүүлдэг маш олон хүчин зүйл байна. Нэгдүгээрт удамшил нөлөөлнө. Хоёрдугаарт, амьдралын хэв маяг буюу ус бага уудаг, харин сахарын агууламж ихтэй ундаа уудаг, архи дарсны хэрэглээ их, үргэлж нойргүйдэлтэй байдаг бол арьсанд хөгшрөлт эрчимтэй явагдана.
Н.НАРВАНЧИН







Зочин · 47 минутын өмнө
GANTS XUSSN SEKSYGR XAMTRAGCH BOLI80955877UILCHLX SEXSYGR DEWSGER BLNO80955877
Зочин · 1 цагийн өмнө
SEXSYGEER XALYYXAN SEKSDEED80955877
Зочин · 1 цагийн өмнө
DYRN EDELMEER80955877UILCHLGE
Зочин · 2 цагийн өмнө
URN SHIINEGENE AMSI80955877ANUSDI AL SEXSEER