Мандал сумын 1 дүгээр багийн “Ноёд” гэх газарт малаа хайхаар гарсан 31 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Эрэн хайх, аврах ажиллагаанд Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтэс, ШШГХэлтэс, 413 дугаар нээлттэй хаалттай анги болон УБТЗ-ын цэрэгжүүлсэн хамгаалалттай гал унтраах албаны Зүүнхараа ЦХА, Мандал сумын Онцгой комисс, Шуурхай штаб, сумын Ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн нийт 71 албан хаагч, 12 машин техник, 2 морьтой эрлийн ажиллагааг 6 чиглэлд үргэлжлүүлж байна.

 

Мандал сумын Шуурхай штабын дарга Э.Баяхүүгээр ахлуулсан баг бүрэлдэхүүн газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцан ар гэрээс мэдээлэл авч эрэн хайх ажиллагаанд орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.