Нээлтээ хийснээсээ хойш үзэгчдийн урсгал тасраагүй, алга ташилтаар дүүрэн яваа “Задлаагүй захиа” кино Улаанбаатар хотоос гадна орон нутгийн үзэгчдэд хүрч эхэлжээ. Монгол орныхоо өнцөг булан бүрд очиж ард түмэндээ уран бүтээлээ хүргэхээр тус киноны баг хамт олон аль хэдийн замдаа гарчээ.

Тэд нэгдүгээр сарын 25-нд Увс аймгийн Улаангом хотын Ойрад театрт танхим дүүрэн үзэгчтэй, догдлол, нулимс, баясал зэрэгцсэн шуугиант нээлтээр орон нутагт киногоо хүргэх эхлэлийг маш амжилттай тавьсан байна. Үргэлжлээд 21 аймаг, 330 сумын үзэгчдэд дараах хуваарийн дагуу очно гэнэ.

  • 2026-01-27 УВС УЛААНГОМ– Ойрад театр 10:00, 16:00, 18:00, 20:00
  • 2026-01-27, 2026-01-28 ХОВД– Хөгжимт драмын театр 16:00, 18:00, 20:00
  • 2026-01-28 ЗАВХАН УЛИАСТАЙ– Хөгжимт жүжгийн театр 15:00, 17:00, 19:00
  • 2026-01-29 СҮХБААТАР БАРУУН УРТ– Жаахан шарга чуулга 11:00, 17:00, 19:00
  • 2026-01-29 ЗАВХАН ТОСОНЦЭНГЭЛ – Соёлын төв 15:00, 17:00, 19:00 цагуудаас
  • 2026-01-29 ГОВЬ-АЛТАЙ АЛТАЙ хот- Алтай чуулга 17:00, 19:00 цагуудад
  • 2026-01-30, 2026-01-31 АРХАНГАЙ ЦЭЦЭРЛЭГ хот- Хөгжимт драмын театр 16:00, 18:00, 20:00 цагуудаас
  • 2026-01-31 БАГАНУУР дүүрэг – Соёлын ордон 11:00, 17:00, 19:00 цагуудаас
  •  2026-01-30 БАЯНХОНГОР – Тэмүүжин театр 17:00, 19:00, 21:00   2026-01-31 -нд 17:00, 19:00 цагуудад
  • 2026-01-30 ХЭНТИЙ ЧИНГИС хот- Хан хэнтий чуулга 17:00, 20:00 цагуудад
  • 2026-02-02, 2026-02-03 ӨВӨРХАНГАЙ АРВАЙХЭЭР– Хөгжимт драмын театр 16:00, 18:00, 20:00 цагуудад
  • 2026-02-02 БУЛГАН – Хөгжимт жүжгийн театр 15:00, 17:00, 19:00 цагуудад
  • 2026-02-03 СЭЛЭНГЭ СҮХБААТАР – Сэлэнгийн долгио чуулга 15:00, 17:00, 19:00 цагуудад
  • 2026-02-03, 2026-02-04 ӨМНӨГОВЬ ДАЛАНЗАДГАД– Ёл театр 18:00, 20:00 цагуудад
  • 2026-02-05 ӨМНӨГОВЬ ЦОГТЦЭЦИЙ– Соёлын төв 17:00, 19:00 цагуудад
  • 2026-02-04 ӨВӨРХАНГАЙ ХАРХОРИН – Соёлын төв 16:00, 18:00, 20:00 цагуудад
  • 2026-02-05 СЭЛЭНГЭ ЗҮҮНХАРАА– Мөнгөн хараа дуу бүжгийн чуулга 15:00, 17:00, 19:00
  • 2026-02-06 ДУНДГОВЬ аймаг – Төв халхын дуулалт жүжгийн театрт 15:00, 17:00, 19:00  цагуудаас тус тус үзэгчдийн хүртээл болно.