Сар шинийн баяр буюу энэ сарын 17-20-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 8,265 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.  Үүнээс

  • Гэмт хэргийн шинжтэй 361,
  • Зөрчил 6,325,
  • Зам тээврийн ослын шинжтэй 1,579 байна.

Нийт дуудлага мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2,186 буюу 20.9, гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 110 буюу 23.4, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 1,892 зөрчлөөр буюу 23, зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 184 буюу 10.4 хувиар тус тус буурсныг ЦЕГ-аас мэдээлэв. 

Зөрчлийн дуудлага, мэдээллийн шийдвэрлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт зөрчил 1,139 буюу 15.2, эрүүлжүүлсэн хүн 352 буюу 40.8, баривчилсан хүн нэг буюу 100, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 288 буюу 41.9 хувь, ар гэрт хүлээлгэн өгсөн 171 буюу 28.1, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 157 буюу 47 хувиар тус тус буурчээ.