Драмын театраас өрх тусгаарлан шинээр “Фантастик” хамтлаг байгуулсан жүжигчин Б.Тамир хамт ажиллаж байсан жүжигчин А.Ганчимэгтэй үерхдэг гэсэн яриа нэг хэсэг нэлээд олон сайтаар гарсан билээ.

Энэ мэдээллийг анх алаг нүдэн жүжигчин Ганчимэг үгүйсгэн өөрийн фэйсбуук хуудаснаа бичиж байсан бол Тамир мөн өөрөө энэ яриаг няцаажээ. Тэрээр найз охинтой болсон гэдгээ хэлсэн ч тэр хүн нь Ганчимэг биш гэнэ.

Б.Тамирын өмнөх эхнэр Г.Золзаяа бөгөөд тэд нэг хүүхэдтэй болсон ч хамтын амьдрал нь 2 тийш болсон. Золзаяагийн хувьд Б.Шүүдэрцэцэгийн анхны дэлгэцийн бүтээл “Шүрэн бугуйвч” киноны гол дүрээр олонд танигдсан "Sound of kiss" хамтлагийн ахлагч билээ. Түүнчлэн тэрээр одоо Боловсрол телевизээр гарч буй “Хувь тавилангийн ээдрээ” кинонд мөн тогложээ.