Дорнод аймагт хүчтэй шуурганаар сураггүй болсон ТАВАН иргэнийг эсэн мэнд олжээ
2 цагийн өмнө

Дорнод аймагт өвөлжилт хүндэрч байна. Одоогоор Халхгол нутагт 6 хүний амь эрсдээд урьдчилсан байдлаар 25 мянган мал уруудаад байгаа гэв.
Цасан шуурганаар малчид төөрөх асуудал гарсаар байна. Тодруулбал, Дорнод аймгийн Гурванзагал суманд 2026.02.24-ний өдөр хүчтэй шуурганы үеэр 4 иргэн уруудсан малдаа яваад сураггүй болжээ. Аврагчид нэг хоногийн дараа иргэдийг "Хоргой" гэх газраас малаа хоргоож байхад нь эсэн мэнд олсон байна.
Мөн Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт хээр цасанд сууж, машинаа орхин явсан 45 настай эрэгтэй Г-г аврагчид эрэн хайжээ. Машин суусан газраас 13 км-ын зайд "Хутаг-Уул" гэх газраас эсэн мэнд олсон байна.







Зочин · 1 цагийн өмнө
XALYYN SEXSYGR BOOBN LAW XUSNEER XXN BOOW DOLOOJ80955877