"Татар" хамтлагийн дуучин Д.Мөнхчулууны урьсан хоёр Солонгос иргэд нь ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй улмаас буцжээ
1 цагийн өмнө

"Татар" хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун өчигдөр буюу хоёрдугаар сарын 25-ны өдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан өөрийнх нь урьсан БНСУ-ын нэр бүхий иргэдийг Монгол Улс руу нэвтрүүлсэнгүй ээ. Гадаадын иргэн харьяатын газрынхан иргэн Б.Цэцэгийг Солонгос руу нэвтрүүлээгүйн хариуг авлаа" гэх утгатай мэдээллийг хийв.
ГИХГ-аас энэ оны нэгдүгээр сард ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан зэрэг үндэслэлээр найман улсын 95 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаасан болохыг мэдээлсэн юм.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар "Татар" хамтлагийн дуучин Д.Мөнхчулууны урьсан гэх БНСУ-ын иргэд нь визийн шаардлагаас түр чөлөөлөх шийдвэрийн дагуу Монголд визгүй ирсэн байжээ. Тиймээс холбогдох албаныхан нь тэдний зорчих зорилгыг тодруулж ярилцлага хийхэд "Ажил хэргийн шугамаар ирж байгаа" гэж мэдүүлсэн байна. Тиймээс ч албаныхан тэдэнд зорчих зорилгодоо нийцсэн визээ авч орж ирэх шаардлага тавьсан аж. Өөрөөр хэлбэл тухайн иргэд ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй байна. Тиймээс "Татар" хамтлагийн дуучин Д.Мөнхчулууны урьсан гурван иргэний хоёрыг нь Монгол руу нэвтрүүлэхгүй буцаажээ.







Зочин · 1 цагийн өмнө
VANXANDX BIEE UNELLEED SADARLX XUCHINDEED80955877
Зочин · 1 цагийн өмнө
BOOB XUSMEER DOLOOX XOXN AL SEXSYGR80955877