Н.Тавинбэхийг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, хилийн хориг тавьжээ
2 цагийн өмнө

Эрчим хүчний сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий зарим этгээдийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хорьсон байдаг. Хамгийн сүүлд сар шинийн баярын өмнө Н.Тавинбэхийн цагдан хорих хугацааг дахин 30 хоногоор сунгаж шийдвэрлэсэн юм.
Тэгвэл өнөөдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Н.Тавинбэхийг суллажээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Н.Т-д “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авч шийдвэрлэжээ.
Тус шүүгчийн захирамжийг яллагдагчийн өмгөөлөгч Х.Б нь эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.







Зочин · 1 цагийн өмнө
SXN XALYYXN SHAALGI80955877BOOB XXN BOOOW DOLOON