АТГ-ааc Э.Бат-Амгалан, Э.Батбаяр нарыг 30 тэрбум төгрөгийг шамшигдуулсан хэргээр шалгаж эхэлсэн үү!
2 цагийн өмнө

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, түүний төрсөн дүү Э.Батбаяр нарыг АТГ-аас “Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчдийн гомдлын дагуу хэрэг нээн шалгаж эхэлжээ.
Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл овоолго ашигладаг “Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл 2026.02.13-нд Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан болон түүний дүү Э.Батбаяр тэргүүтэй хэд хэдэн хүнийг 30 орчим тэрбум төгрөг шамшигдуулсан хэргээр шалгуулахаар АТГ-д гомдол гаргаж буй мэдэгдэж байв.
Тодруулбал, Орхон аймгийн 24500 иргэн “Зэс эрдэнийн хувь” компанид хувьцаа эзэмшдэг.
“Зэс-Эрдэнийн хувь” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар "Энэ компанийг хувьцаа эзэмшигчид 2010 онд үүсгэн байгуулсан, 2019 онд би гүйцэтгэх захирлаар ирсэн. Цар тахлын үед үйлдвэрээ барьж байгуулсан. Манай компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр нь тухайн үед жирийн нэг төрийн албан хаагч байсан. Бид хамтран хөрөнгө босгох яриаг Э.Бат-Амгалан сайдын дүү Э.Батбаяртай хийсэн. Э.Батбаяр нь Төлөөлөн удирдах зөвлөлийг хууран мэхэлж, 2022 оны аравдугаар сарын 10-нд энэ бүх ажиллагааг эхлүүлсэн.
Өнөөдрийн байдлаар манай компани 30 тэрбум төгрөгөө НӨАТ хэлбэрээр Э.Батбаярын компанид алдсан. Гадаад руу экспорт хийж буй компани НӨАТ-ын ямар нэгэн татваргүй байдаг. Харин Э.Батбаяр бидэнд "Ямар нэгэн НӨАТ-ын дарамт үүсэхгүй" гэж хэлээд гэрээ байгуулж өөрийнхөө компаниар худалдаа дамжуулсан. Ийнхүү 2023 оноос эхлээд манай компани 10 мянган тонн зэс гаргахад 30 тэрбум төгрөгийг шамшигдуулж, сайд ахынхаа УИХ-ын сонгуульд нь оролцсон байх магадлалтай байна" хэмээн ярьсан байдаг.







Зочин · 1 цагийн өмнө
SEKSEER TAICHNA MASSAJLI80955877AL SEXDYG
Зочин · 1 цагийн өмнө
2ZALYYSD SEXSEER XUCHINDUULI80955877BOOB XXN