Э.Бат-Амгалан: АТГ-аас намайг шалгаж байгаа гэж надад мэдэгдээгүй, нүүрсчид амилж эхэлжээ
2 цагийн өмнө

МАН-ын бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан "Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа гэсэн мэдээллийг яг та бүхэнтэй адилхан хэвлэл мэдээллээс авч байна. Түүнээс надад бол мэдэгдсэн зүйл байхгүй. Хавар болж байна, хаврын синдром нь эхэлж байх шиг байна. Нүүрсчид амилж эхэлж байх шиг байна. Надтай ямар ч холбоо хамааралгүй ийм улсыг надтай холбож байна. Одоо ер нь дор бүрнээ ажлаа хийцгээмээр байна. Түүнээс ажил, албан тушаалын бага сага юман дээр нэгнээ харлуулах, гүтгэн, гутаан доромжлох байдал хэрээс хэтэрч байна. Нийслэлийн намын дарга намайг болох магадлалтай гэж гадуур албан бус шуум явж байгаа. Би Хотын дарга болохгүй гэж хэлсэн. Харин хотын МАН-ын дарга болох туршлага надад бүрэн бий. Учир нь, нийслэл хотод би 20 гаруй жил хороо, дүүргээс нь эхэлж ажилласан. Надад хийх ажил их байна. Намайг муулаад нийслэл хот, манай улс, ард иргэдийн байдал сайн сайхан болчихдог бол хамаагүй намайг муул. Нүүрсчид амилж эхэлж байна. Баабар гэж өвгөн байгаа. Ач, зээгээ хараад, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө юм яриад сууж байх ёстой хүн амьд тролл болж явж болохгүй" хэмээн ярилаа.
Түүнийг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гарсан билээ.







Зочин · 17 минутын өмнө
BOOB XXN BOOW DOLOOJ VANXANDAAD BIEE UNELLEED AL SEXSEER XUCHINDUULI80955877