УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нарын нэр бүхий хүмүүст холбогдох "Хөгжлийн банкны хэрэг"-ийн давж заалдах шатны шүүх хурал өнөө өглөө 09:00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эхэллээ.

Тодруулбал, Хөгжлийн банкны гэх тодотголтой 42 хүн, 3-н хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болж байна.