Нийслэлийн хэмжээнд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарч буй. 

Өргөтгөсөн худалдаа гуравдугаар сарын 7-ныг хүртэл 10:00-17:00 цагийн хооронд ажиллах бөгөөд хонины махыг гулуузаар нь нэг килограммыг 13,000 төгрөгөөр тооцож, худалдан борлуулж байгаа аж.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарч байгаа есөн байршил:

  1. Жуковын талбай
  2. Жанжингийн гэрийн буйр
  3. Баянгол дүүргийн 6 дугаар хорооны байрны гадна талбай
  4. Хос өргөө хотхоны 21-р байрны урд талд
  5. Шинэ Улаанбаатар Драгон Терминалын гадна талбай
  6. Орбитын тойрог
  7. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны байрны гадна талбай
  8. Титан центрийн авто зогсоол
  9. Тусгаар тогтнолын талбай зэрэг .

зураг

 

Нөөцийн махны жижиглэнгийн 385 цэгт үхрийн мах нэг килограмм нь 15,000, хонины мах 13,000 мянган төгрөгийн үнэтэй байна.