Хөгжлийн банкны хэрэг: Шүүгчид зөвлөлдөхөөр шүүх хурал тодорхойгүй хугацаагаар завсарлалаа
1 цагийн өмнө

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хөгжлийн банкны гэх тодотголтой 42 хүн, гурван хуулийн этгээдэд холбогдох хэргийг гурван хоног хэлэлцэж, 2026 оны гуравдугаар сарын 04-ний өдөр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр шүүх хуралдаан түр завсарлалаа.
Тодруулбал, "Хөгжлийн банк"-ны гэх тодотголтой хэрэг шалгагдаж, шүүгдэж эхлээд дөрвөн жилийн нүүрийг үзсэн. Энэ хугацаанд анхан шатны шүүхэд хоёр, давж заалдах шатны шүүхэд нэг, УДШ-д нэг удаа шүүгдсэн.
Хамгийн сүүлд буюу БЗ, СБ, ЧД-ийн ЭХАШТШ-д /2025.09.08-2025.09.17/ хүртэл 10 хоног шүүхдээ гурван ААН, 19 хүнийг буруутган яллаж, 23-ыг нь цагаатгах шийдвэр гаргасан билээ. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг Ц.Гансүлд, Б.Ганбулган, Б.Мөнгөншагай, Х.Онолт гэх дөрвөн прокурор эсэргүүцэл бичсэнээр дахин шүүгдэх болсон билээ.
Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд тус хэргийн шүүх хурал /2026.03.02-2026.03.04/ хүртэл гурван хоног хуралдлаа. Тус гурван хоногийн хуралдаанаар хэрэгт яллагдагч нар болон өмгөөлөгч, прокурорын зүгээс тайлбар өгч дууслаа.
Шүүхээс "Зөвлөлдөхдөө хүн тус бүр дээр олонхын саналаар шийдвэрлээд явна. Та бүгдийн өгсөн санал бүрийг протоколыг эргэж харж, хэрэгт авагдсан үйл баримт, анхан болон хяналтын шатны протокол тэмдэглэлүүдийг харгалзан үзнэ. Зөвлөлдөх цаг хугацааг тодорхой хэлж чадахгүй байна. Тиймээс шийдвэр танилцуулах хугацааг веб сайтаар зарлана" гэлээ.
Холбоотой мэдээлэл:
Хөгжлийн банкны хэрэг: Хэн, хэн юу өгүүлэв
Бичлэг: "Хөгжлийн банкны хэрэг"-ийн давж заалдах шатны шүүх хурал болж байна
"Хөгжлийн банкны хэрэг"-ийн давж заалдах шатны шүүх хурал ирэх сарын 2-нд болохоор хойшиллоо







Зочин · 1 цагийн өмнө
ZYGAATSI JARGAAN 80955877DYRTAI SEXSEER
Зочин · 1 цагийн өмнө
DYYDLGR80955877EZEMDUULI SEXSYGR TOMSGN GOE DOLOOJ
Зочин · 1 цагийн өмнө
BIEE UNELELN SXN SHAALTSMR URN SHINEGENE AMSI80955877
Зочин · 1 цагийн өмнө
TSAG SEXSEER UILCHLN VAWALDI BOOB XUSMEER XXI TACHAANGUI BOOW XELEERE GUN DOLOON80955877