Иргэдийн 90 хувь нь итгэдэггүй Шүүхэд парламентыг хаяж өгөх нь ардчиллын ухралт биш үү…
15 цагийн өмнө

“Ёс зүйн алдаа” гэх халхавчаар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах агуулгатай хуулийн төсөл парламентад өргөн баригдах нь тодорхой болчихлоо. Санаачилга гаргасан субьект нь төрийн тэргүүн. Шуудхан хэлэхэд, номер нэгийн зүгээс иргэддээ байдаг цор ганц том эрхэд халдахаар завдаж байна. УИХ-ын гишүүнийг сонгох нь зөвхөн иргэдэд байдаг цорын ганц том эрх. Тэр утгаараа парламентын гишүүнийг эргүүлэн татах ч Монгол Улсын иргэний цор ганц дархан эрх юм.
Ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс энэ хуулийн төслийг зарлахтай зэрэгцэн хууль хяналтынхан зарим гишүүдэд хилийн хориг тавьж эхлэв. Тэдний онилсон эхний хоёр улстөрчийн нэг нь Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах бичгийг санаачилж өргөн барьж явсан П.Сайнзориг бол нөгөө нь Л.Оюун-Эрдэнийн улс төрд оруулж ирсэн гэгддэг Э.Болормаа гишүүн байх жишээний. Өдгөө өрнөж буй улс төрийн дажныг том зургаар нь харвал, хилийн хориг тавих гишүүдийн жагсаалт дахиад ч үргэлжлэх өндөр магадлалтай. Тэднийг “Ес зүйн алдаа” нэрээр нэг нэгээр нь сугалж, УИХ-аас зайлуулах аян УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн дор өрнөх нь бараг л тодорхой болчихлоо.
Ингээд харахаар том компаниудын том санхүүжилттэй, ялалтын тугаа мандуулчихсан намируулж яваа улс төрийн том бүлэглэл барьцаа ахиулж “дайсан”-уудаа УИХ-аас зайлуулах тактик руугаа нэгэнт шилжчихэж. Эрх ашиг, халаасаараа нэгдсэн том бүлэглэлийн эсрэг ардчиллын амин сүнс гэгддэг парламентын дархлаа ярьж чанга дуугарах цөстэй аавын хүү төрийн ордонд өнөөхөндөө алга. Дутуугийн синдромгүй өссөн, үнэ цэнэ, эр зориг, хүчтэй лидерийн харизмаараа яалт ч үгүй тод ялгардаг Н.Номтойбаяр л “Үндэсний эвсэл”-ийн тэргүүн, УИХ-ын гишүүний хувьд УИХ-ын гишүүнийг эргүүлэх татах хуулийн төслийг эсэргүүцэж мэдэгдэл гаргаатахлаа. Үүнийх нь төлөө, бүр тодруулж хэлбэл, ардчиллын гол тулгуур парламентын дархан эрхийг өмгөөлснийх нь төлөө, сонгогчдын сонгох эрхийг хамгаалж дуугарсных нь төлөө, нэг хүний дарангуйлал руу гулсаж нийтээрээ хэцүүхэн амьдарч болзошгүйг олж хараад иргэдийнхээ талд мэдэгдэл гаргасных нь төлөө түүнд талархах учиртай юм.
Н.Номтойбаяр мэдэгдэлдээ “Ерөнхийлөгч өө, таны санаачилга бүхий хуулийн төсөлд “Ёс зүйн алдаа” гэх асуудлыг Цэцийн гишүүдийн эцсийн шийдвэрээр шийдвэрлэх зохицуулалт тусгагдсан нь асар их эргэлзээ, хардалт, уур бухимдал төрүүлж байна. “Нохой зассан эзэндээ янаг” гэдэг. Харамсалтай нь зарим тохиолдолд ҮХЦ-ийн гишүүд хууль дээдлэх зарчимд үнэнч байхаас илүүтэй өөрсдийг нь тохоон томилсон улс төрийн эздэдээ үнэнч зүтгэдгийн наад захын жишээ нь би өөрөө” гэсэн байна лээ. Цэцийн гишүүд өөрсдийг нь сонгосон эзэндээ үнэнч үйлчилдгийг, Цэцийн ихэнх гишүүн одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хүн гэдгийг, тэдний төлөө үйлчилсэн шийдвэрүүдийг удаа дараа гаргасаар ирснийг монголчууд бултаараа мэднэ. Наад захын кейс гэхэд л УИХ-аас шийдвэр гаргаж Г.Занданшатарын Засгийн газрыг унагачхаад байхад Цэцийн гишүүд ширэн нүүрлэж байгаад “босгоод” ирж байв.
Хууль шүүхийнхэн ч ялгаагүй. Өөрсдийг нь томилсон эрх мэдэлтний дохиур, гар хөл болоод удаж буй. Үндсэн хуулийн Цэц, хууль шүүхийн байгууллага, бүх шүүгч, ерөнхий прокурор, прокурорын орлогчийг Ерөнхийлөгч томилдгийг энэ дашрамд зориуд тодотгоё. Хууль хяналтынханд нийт иргэдийн 80-90 хувь нь огт итгэдэггүй. Ийм цөвүүн цагт хууль хяналтын байгууллагын гарт парламентын хувь заяаг атгуулах нь ардчиллын хувьд байж боломжгүй асар том ухралт юм.
Үндсэн хуулийн Цэц, хууль хяналтын байгууллагынхан ийм царай төрхтэй байхад УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийг баталчихвал Монголын ардчилал жинхэнэ утгаараа сүйрч, нэг хүний дарангуйлал руу гэрлийн хурдаар гулсана. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийг хоёр тохиолдолд л ярьж болох юм. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн Цэц, хууль шүүхийнхэн эрх мэдэлтнүүдийн утсан хүүхэлдэй биш болсон цагт. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийг ч ёс зүйн үүднээс эргүүлэн татах хуулийг өргөн барьсан үед.
Нийтлэлийнхээ эцэст нэг зүйлийг давтан, онцлон асууя. Гишүүдийг эргүүлэн татах хуулиар иргэдийнхээ сонгох эрхэд халдаж, ардчилал руугаа сэлэм далайх нь хэр зөв шийдэл юм бэ, Ерөнхийлөгч өө.
Б.Болд
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН







Зочин · 2 цагийн өмнө
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802.GMAIL.COM GMAIL.COM
Одоо хэрэгжүүлэх.
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин · 9 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 14 цагийн өмнө
BOOB DOLOOJ TOMSGN XELEEREE DOLOON80955877
Зочин · 15 цагийн өмнө
VANXANI SEXSEER BIEE UNELLEED AL SEXSY ANUSDX BOOBXXN80955877