“Нийтлэлч Отгонбаяр” сангаас зарласан уралдааны шилдэг бүтээлийн эзэн тодорлоо
7 цагийн өмнө

Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр” сан болон "iToim" агентлагаас сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг хоёр дахь жилдээ зарлаж, 2026 оны нэгдүгээр сарын 19-нөөс 2026 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл оролцогчдоос бүтээлийг нь хүлээн авсан билээ.
Энэ жилийн сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаанд улс төр, эдийн засгийн чиглэлээр 44 сэтгүүлч бүтээлээ ирүүлснээс тэргүүн байрт "90 мянган долларын манипуляц" бүтээлээрээ Баримт шалгах төвийн баримт шалгагч, сэтгүүлч Л.Анударь шалгарлаа.
Харин хоёрдугаар байрт "Тойм" сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Ч.Гангэрэл, гуравдугаар байрт "Өнөөдөр" сонины тоймч Ж.Сувдмаа нар тус тус байр эзэлжээ.
Нийтлэлч Отгонбаяр сангаас зарласан энэхүү сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан нь мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих, орчин цагийн сэтгүүл зүйд үйл явдлын учир шалтгаан, төлөв байдал, асуудлын мөн чанарыг задлан шинжилсэн аналитик сэтгүүл зүйн бүтээлүүдийг түгээн дэлгэрүүлэх, сэтгүүлчдийн ур чадварыг ахиулахад зорилготой хэмээн зохион байгуулагчид онцоллоо.







Зочин · 6 цагийн өмнө
BOOB XXNOO VANXANDI80955877
Буманзаях · 7 цагийн өмнө
Мэдэхгүй