Б.Энхтүвшин: АИ-92 бензиний үнэ ойрын гурван сар өөрчлөгдөхгүй. Евро-5, дизелийн түлшний үнэ хэлбэлзэх магадлалтай
2 цагийн өмнө

Ойрх Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдал газрын тосны зах зээлд сөргөөр нөлөөлж, үнэ өсөж байна.
Үүнээс улбаалж автобензин, дизелийн түлшний үнэ нэмэгдэх эрсдэлтэйг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин өнөөдөр мэдэгдлээ.
Тэрбээр "Иран, Америкийн дайнтай холбоотойгоор Ормузын хоолой буюу дэлхийн нефтийн бүтээгдэхүүний 20 орчим хувийг дамжуулдаг хоолойд тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Ингэснээр брент маркийн газрын тосны үнэ 30 хувь нэмэгдлээ. Энэ нь манай хил үнэд шууд нөлөөлнө.
БНХАУ нефть бүтээгдэхүүн гаргахаа хориглохоор шийдвэрлэсэн тул энэ онд тус улсаас импортоор нефтийн бүтээгдэхүүн авч чадахгүй. Зөвхөн ОХУ-аас 100 хувь авахаар болж байна.
Харин үнэ чөлөөлсөн евро-5, дизелийн түлш дээр үнийн хэлбэлзэл үүсэхийг үгүйсгэхгүй" гэлээ.
Гуравдугаар сарын 10-ны байдлаар манай улс
- АИ-92 автобензин 84,000 тонн буюу 40 хоногийн
- Дизелийн түлш 27 хоногийн
- АИ-95 автобензин 75 хоногийн нөөцтэй байна.
"Үнийг аль болох тогтвортой байлгахаар хичээж буй хэдий ч үүссэн нөхцөл байдал нь биднээс шалтгаалахгүй гэдгийг ард түмэн ойлгох байх" хэмээн дэд сайд дурдаж байв. Монгол Улс гуравдугаар сард 40,000 орчим тонн АИ-92, 135,000 тонн дизелийн түлш захиалсан бөгөөд нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгааг мөн онцоллоо.







Зочин · 1 цагийн өмнө
BOOBN XXN BOOWN DOLOOJ TOMSGN DOLOOGD ANUSDAAD AL SEXSYGR80955877