Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. 

БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны 32 дугаар хурлын тогтоолоор Монгол Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан гуравдугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэх шийдвэр гаргасан байдаг.

Харин 2011 онд УИХ-аас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн юм.

 

Тэгвэл энэхүү өдөртэй холбогдуулан сонирхолтой статистик мэдээлэл хүргэхэд, Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна. 2025 онд төрсөн нийт хүүхдийн 51.7 хувь нь эрэгтэй. Улсын хэмжээнд хамгийн өндөр настай эрэгтэй 106 настай ахмад байна.

Түүнчлэн ААНБ-ын удирдах албан тушаалд ажиллаж буй нийт ажиллагчдын 59.0 хувь нь эрэгтэйчүүд байна.

Мөн их, дээд сургуульд суралцаж буй нийт оюутнуудын 38 хувь нь эрэгтэй байгаа бол ЕБС-ын суралцагсдын 50 хувь нь эрэгтэй байна. Харин хөдөлмөр эрхлэлтийн тухайд, нийт эрчүүдийн 58.2 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа бол тэд барилга, уул уурхай олборлолтын салбарт гол төлөв ажиллаж байна. Харин эрчүүдийн дундаж цалинг 3 сая байна гэжээ.