Улаанбаатар хотын төвд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүдийг чиглэсэн зорчих хөдөлгөөн хоногт 209,000 (давхардсан тоогоор) хүрч, хотын захаас төв рүү чиглэсэн төвлөрлийг нэмэгдүүлж, суурьшлын бүсийн нягтаршил, авто замын ачаалал, орчны бохирдолд сөргөөр нөлөөлж байна.

Иймээс хотын авто замын ачааллыг бууруулах, орчны бохирдлыг багасгах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх асуудлаар иргэд, олон нийтээс санал авч байна.

Санал асуулгад https://docs.google.com/.../1FAIpQLSe1OGZU3gOXyp.../viewform хаягаар оролцоно уу гэж Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Улаанбаатар хотын төвийн хэсэгт үйл ажиллагаа эрхэлж буй зах, томоохон худалдааны төвүүдээс өдөрт давтагдсан тоогоор 12,000 гаруй үйлчлүүлэгчтэйг нь нүүлгэнэ гэж санал асуулгад дурджээ.