АНУ-д цагаачлах "өндөр эрсдэлтэй" гэж үзэж буй жагсаалтад МОНГОЛ улс багтжээ
2 цагийн өмнө

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас АНУ-ын визийн батлан даалтын бодлогоо улам чангаруулах шийдвэрийн хүрээнд 2025 оны наймдугаар сард туршилтын хөтөлбөр танилцуулсан. Энэ нь цагаачлалын асуудал болоод хил нэвтрэх журмыг илүү чангатгах бодлогынх нь нэг хэсэг болж буй.
Ингэхдээ Африк, Латин Америк, Азийн зарим бүс нутгийн нийт 38 улсын иргэд АНУ руу аяллын болон бизнесийн В1, В2 ангиллын виз мэдүүлэхдээ ихдээ 15 мянган ам.долларын буцаан олгогдох барьцаа төлөх шаардлагатай болсон юм.
Анх уг жагсаалтад 13 орон байсан боловч ийн нэгдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 25 орноор нэмэгдүүлж 38 болгосон бол энэ сард дахин 12-оор нэмж 50 орон болгож шийдвэрээ өргөжүүлсэн юм. Үүнд, Монгол Улс багтжээ. 2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 ангиллын визийн бүх шаардлагыг хангаж буй Монгол Улсын иргэд виз олгогдохоос өмнө 15,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) байршуулах шаардлагатай болно.
Ямар улс орнууд дээрх визийн батлан даалтын жагсаалтад багтав:
- Алжир,
- Ангол,
- Антигуа ба Барбуда
- Бангладеш
- Бенин
- Бутан
- Ботсвана
- Бурунди
- Кабо Верде
- Төв Африкийн улс
- Кот-дивуар
- Куба
- Доминикан
- Фижи
- Габон
- Гвиней
- Гвиней Бисау
- Кригизстан
- Малави
- Мауритан
- Намиб
- Непал
- Нигер
- Жибути
- Сенегал
- Тажикстан
- Танзани
- Того
- Тонга
- Туркменистан
- Тувалу
- Уганда
- Вануату
- Венесуэл
- Сан томе арал
- Замби
- Зимбаб зэрэг улс орнууд өмнөх 38 улсын жагсаалтад багтсан бол шинээр нэмэгдсэн 12 орнууд нь,
- Камбож
- Этиоп
- Гүрж
- Гренада
- Лесото
- Мауриту
- Монгол
- Мозамбик
- Никарагуа
- Папуа Шинэ Гвиней
- Тунис
- Сицилийн арал
Эдгээр 50 улсын иргэд нь АНУ-д цагаачлах "өндөр эрсдэлтэй" гэж үзэж буй бололтой.
Холбоотой мэдээлэл:







Зочин · 5 минутын өмнө
SAWI80955877
Бат · 55 минутын өмнө
Параламентаа 2 танхимтай болгож Ард түмэн төрөө хянахгүй бол улс хөгжихгүйнээ дээд танхимд аймаг дүүрэг сумаас сонгогдож шаардлагатай үед хуралддаг доод танхим нь цөөн гишүүдтэй байнгын ажиллагаатай байх Энэ л үед улс хөгжинөө