Дагавар охиноо хөнөөсөн 34 настай эрэгтэйд бүх насаар нь хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр болжээ
2 цагийн өмнө

Архангай аймагт бага насны хүүхэд хойд аавынхаа гарт амиа алдсан |2025.10.20|-ны шөнө гарсан. 34 настай, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй Д нь гурван настай охиноо зодож, амийг нь хөнөөсөн байдаг. Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сард болж, шүүгдэгч Д-д бүх насаар нь хорих ял оноосон байна.
Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хэргийн процесс, шүүх хурлын шийдвэрийг тоймлон хүргэж байна.
Хохирогч охин 3 нас 6 сартай байж. Тухайн өдөр хажуу айл нь "хоол ид" гэж хэлсэн учир аав, ээжтэйгээ хамт оржээ. Улмаар тухайн айлд байсан томчууд согтууруулах ундаа хэрэглэж, ээж нь 23.00 цагийн үед хүүхдүүддээ ундаа авч ирэхээр дэлгүүр явжээ. Энэ үед ээж нь охиноо аваад явах гэтэл яллагдагч Д "өглөө цэцэрлэгтээ явах учраас би унтуулж байя" гээд үлдэж. Эргэн ирэхэд хажуу айлынх нь хүн "танай шал цус болсон байна, хүүхдийн чинь хамраас цус гарсан байж мэднэ" гэжээ. Ээж нь хар хурдаараа гэртээ ирэхэд хаалгыг нь цоожилсон байх ба, хаалга тайлах үедээ "хүүхдийг чинь зодчихсон шүү" гэж нөхөр нь хэлжээ. Охин зүүн талын орон дээр дээш харсан байдалтай, нүүр хэсэгт нь алчуур тавьсан, ухаангүй байж. Д-д хандаж "хүүхэд яагаад зодож байгаа юм бэ" гэхэд өөдөөс хараад инээжээ. Энэ бол охины ээжийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг.
Охины ээж Д-тэй 2024 оны есөн сард фейсбүүкээр танилцжээ. Хэрэг гарах үед охины ээж гурван сартай жирэмсэн байсан ба Д өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, охиных нь үсийг зулгааж байсан талаар ч ярьсан байдаг.
Харин яллагдагч Д “... Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж ухаанаа алдсан байсан болохоор юу ч санахгүй байна. Тийм болохоор миний үйлдэл тохирохгүй байна. “О-ыг дэлгүүр ороод ирэх үед нь өөрийн гэртээ ороод хаалгаа цоожлоод онгойлгохгүй байх үедээ охиныг чинь би зодчихлоо” гэж хэлсэн талаар би санахгүй байна. Би уг нь С-г цохиж зодож үзээгүй. Тийм зүйл ч болоогүй. Ер нь би гэртээ ширүүхэн дуугарах асуудал байдаггүй юм. Ширүүхэн дуугарахаар О хүүхэд рүүгээ уурлаад байдаг. Тэгэхлээр нь хүүхдээ зодоод алчих юм болов уу гэж боддог. Ухаан ороод сэрсэн чинь миний гарын сарвуу, алга, өмсөж байсан хувцас эд нар цус болсныг мэдсэн. Түүнээс өөр мэдэх зүйл байхгүй" хэмээсэн байна.
Улмаар шүүхээс гэрч нарын мэдүүлэг, баримтууд дээр түшиглэн яллагдагч Д-д бүх насаар хорих ял оноож, хаалттай хорих ангид эдлүүлэхээр болжээ.







Зочин · 52 минутын өмнө
XUCHINDX ERCHUUDN ANUSN NUX DOLOON URN SHINEGENE AMSI80955877
Зочин · 56 минутын өмнө
TOMSGN XELEERE GUN LAW TAALAMJTAI DOLOOMR80955877
Зочин · 57 минутын өмнө
SADARLMR SHAAX AXN ANUSN NUXN DOLOOJ80955877AL SEXSDEX
Зочин · 57 минутын өмнө
BOOB XXN BOOW DOLOOJ ANUSDI80955877BIEE UNELLEED