Өнөөдөр алга болсон цэргийг нисдэг тэргээр хайж эрлийг үргэлжлүүлнэ гэв
2 цагийн өмнө

Өмнөговь аймагт 2025 оны нэгдүгээр ээлжээр Өвөрхангай аймгийн Уянга сумаас хугацаат цэргийн албанд татагдсан С нь 2026 оны 3-р сарын 25-ны өдөр 12:00 цагийн орчим үүрэг гүйцэтгэж байсан малын сууриас 6-8 км зайд бэлчээрт байсан тэмээн сүргийг эргүүлж ирэх зорилгоор албаны мотоциклтой сураггүй алга болоод 72 цаг болжээ.
Эрлийн ажиллагаанд Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Баян-Овоо, Номгон сумын засаг даргын тамгын газар, Хил хамгаалах ерөнхий газрын алба хаагчид зэрэг 17 бүлгийн 82 хүн эрлийн ажиллагаанд оролцож байгаа юм.
Уг газар нь хад асга, дов сондуул ихтэй, заган ойтой. Эрэлд тухайн цэргийн ар гэрийнхэн, сумдын ард иргэд сайн дураар оролцож байгаа аж. “Алга болсон цэрэг алба хаах хугацаандаа , ёсзүй, сахилга батын доголдол гаргаж байгаагүй, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байсан алба хаагч” гэж ХХЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа У.Пүрэвсүрэн мэдээллээ. Түүнийг төөрсөн эсвэл осолдсон, гэмтсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.







Зочин · 1 цагийн өмнө
DYYDLGR ZYGAATSI80955877VANAGN URN SHINEGENE AMSI80955877
Зочин · 1 цагийн өмнө
SERELN SADARLMR SEKSDN VANXANDX80955877TOMSGN XELEERE DOLOOJ
Зочин · 1 цагийн өмнө
BIEE UNELLEED VABALDI VANAG SEXSEER UILCHLN BOOW XXN BOOBN DOLOOX80955877