“A-Sound” хамтлаг “Баяртай-20 жил” тоглолтоо ирэх тавдугаар сарын 16-нд “Asa Arena”-д хийнэ.

Энэхүү тоглолт нь Монголын амьд хөгжмийн томоохон төлөөлөл болох “A-Sound” хамтлагийн 20 жилийн уран бүтээлийг тэдний түүхтэй холбон дуу бүрээр эхлэл, өрнөл болон өнөөдрийг илтгэж шинэ найруулгаар амилуулан нэгэн бүлгийг хааж буй тоглолт юм.