Монгол Улсын хамгийн залуу гавъяат тамирчин, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт аав болсон талаар бид өмнө мэдээлж байсан билээ.

Тэрбээр “Киви” хамтлагийн ахлагч Укагийн төрсөн дүү Д.Уранзаяатай сүй тавьсан бөгөөд түүний сүйт бүсгүй энэ сарын 21-нд амаржсанаар залуу гавьяат аав болсон юм.

Харин залуухан гавьяат саяхан өөрийн фэйсбуук хуудаснаа бяцхан үрийнхээ зургийг нийтэлжээ. Ямартаа ч шинэхэн гишүүнтэй болсон түүний гэр бүлд спортын үнэнч шүтэн бишрэгч болон нийт монголчуудынхаа өмнөөс халуун баяр хүргэж, шинэ хүнд нь эрүүл энхийг хүсэн ерөөе.