Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна.

Тодруулбал,

  • 12 дугаар ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 9-ний 10:00-11:40 цагт
  • 11 дүгээр ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 10-ны 10:00-11:40 цагт
  • 10 дугаар ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 10-ны 14:00-15:40 цагт эх хэлний мэдлэгээ шалгуулна.