Насанд хүрээгүй 446 хүүхдэд шийтгэл оногдуулжээ
2 цагийн өмнө

Жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 2026 оны эхний гурван сарын байдлаар нийт 446 холбогдогчид шийтгэл оногдуулжээ. Дээрх зөрчлийн 141 буюу 31.6 хувь нь нийслэлд, 305 буюу 68.4 хувь нь орон нутагт бүртгэгдсэн аж.
Зөрчлийн холбогдогчийн 400 буюу 89.7 хувь нь эрэгтэй, 46 буюу 10.3 хувь нь эмэгтэй, боловсролын хувьд 62.1 хувь нь бүрэн бус дунд, 30.5 хувь нь бүрэн дунд, 7.4 хувь нь бага байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар 18 насанд хүрсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий шалгалтад тэнцсэн хүнд жолоодох эрхийн үнэмлэх олгосноор тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцох эрхтэй. Мөн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дэх хэсэгт "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол 400 мянган төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид насанд хүрээгүй хүүхдийг тээврийн хэрэгсэл жолоодох нөхцөл боломжийг бий болгохгүй байх, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг холбогдох албанаас анхааруулж байна.







Зочин · 23 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 1 цагийн өмнө
SONIRXOLTOI ONGONOO TSOOLLYYLN80955877 BIEE UNELLEED
Зочин · 1 цагийн өмнө
ONGONOI TSOOLLYYLI ANUSDX AL SEXSEER BOOB XOXOLT BOOW DOLOON80955877