Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогджээ
2 цагийн өмнө

Сүүлийн үед “Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, виз, визийн зөвшөөрөл найдвартай гаргаж өгнө” хэмээн олон нийтийн сүлжээ (WeChat)-ээр зар, ташаа мэдээлэл түгээх, гадаадын иргэдээс мөнгөн төлбөр авах үйлдэл удаа дараа гарч байна.
Тухайлбал, Тус байгууллагад ажиллаж байгаад чөлөөлөгдсөн Д.Б нь БНХАУ-ын иргэн S.R-тэй хамтран гадаадын иргэдээс мөнгөн төлбөр авч, хууль бус визийн зуучлал үзүүлж байсан нөхцөл байдал тогтоогдсон.
Иймд гадаадын иргэн, уригч иргэн, хуулийн этгээд нь виз, зөвшөөрлийн үйлчилгээ авахдаа зөвхөн эрх бүхий байгууллагад хандах, хууль бус дундын зуучлалаас зайлсхийж, гэмт үйлдлийн золиос болж, цаг хугацаа, эд хөрөнгөөр хохирохгүй байхыг анхааруулж байна.
Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг албан ёсны цахим хуудас (immigration.gov.mn), мэдээллийн лавлах 1800-1882, мөн хиймэл оюунд суурилсан чатботоос авахыг зөвлөж байна.







Зочин · 2 цагийн өмнө
XUCHINDX ER XUNI ANUSN NUXN DOLOOJ URN SHINEGENE AMSI80955877TOMSGN XELEERE XUSMEER DOLOON
Зочин · 2 цагийн өмнө
XYJAATAI SEXSYGR UILCHLN MERGJLN VANXANI BIEE UNELELN BOOW DYRTAI DOLOOJ BOO XANTAL XXI80955877