Ослын улмаас 2 хүний амь насыг хохироосон шүүгдэгчээс нөхөн төлбөрт нийт 198 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ
1 цагийн өмнө

Х.Б нь хөдөө орон нутгийн зам дээр тээврийн хэрэгсэл жолоодон зорчиж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчиж эсрэг урсгалд орж иргэн Д.А-ийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж, зорчиж явсан 25 настай эмэгтэй Г.Т түүний хүү 5 настай эрэгтэй О.О нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдож прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх хэргийг 2025 оны 10 сард хэлэлцээд шүүгдэгч Х.Б-г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэм хорын хохиролд 217,8 сая төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5,9 сая төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгуулахаар шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх хэргийг 2025 оны 12 сард хэлэлцээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 99 сая төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Х.Б-с хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчид төлсөн 41,2 сая төгрөгийг хасаж үлдэх 57,7 сая төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Х.Б нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо осол гаргасны улмаас 2 хүний амь насыг хохироосон хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл түүнд хийсэн хууль зүйн дүгнэлт, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар 2 шатны шүүхээс гарсан шийдвэр үндэслэлтэй, харин хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн талаар хийсэн дүгнэлт зөрүүтэй. Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгөөр тооцоход 99 сая төгрөг, гэмт хэргийн улмаас 2 хүний амь нас хохирсон учир шүүгдэгчээс нөхөн төлбөрт нийт 198 сая төгрөг гаргуулах, шүүгдэгчийн нийт төлсөн нөхөн төлбөр, оршуулгын зардлыг төлбөрөөс хасаад үлдэх төлбөрийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэх агуулгатай дүгнэлтийг хийж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.







Зочин · 1 цагийн өмнө
DYRTAI SEXSEER80955877
Зочин · 1 цагийн өмнө
SHAAX ZALYYSN ANUSN NUX XELEERE DOLOON80955877SADARTLA SEXSEER
Зочин · 1 цагийн өмнө
BOOB XXI BOOW DOLOOJ ANUSDAX AL SEXSYGEER XUCJINDUULI80955877TOMSGN DOLOON URN SHINEGENE AMSI