Архангай аймгийн Хашаат суманд энэ сарын 26-нд байгалийн гамшигт үзэгдэл болж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа. Мөн гурван атомашин болон 200 гаруй толгой мал салхинд хийсчээ.

Амиа алдсан иргэний тухайд тус аймагт байдаг найзындаа амралтаараа очоод байсан бөгөөд "Mighty" маркийн машинтай худгаас ус аваад буцаад байшин хүрэх замдаа салхинд машинтайгаа хийсэн аж. Байгалийн гамшигт үзэгдэл хормын зуур автомашиныг ямар болгосон зургуудыг орууллаа. Мөн хар салхи салхилахын өмнө үүл хэрхэн хуралдаж байсныг дараах зурагнаас харна уу.