АТГ-аас 2021 онд Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга асан Д.Түмэндэмбэрэл, Мал эмнэлэг үржлийн газрын дэд дарга асан З.Батсүх нарыг баривчилж, шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл эл хэрэг өнөөдрийг хүртэл гацаад байсан бол  Нийслэлийн прокурорт шилжүүлжээ.

Тодруулбал, импортоор оруулж ирсэн мялзангийн вакцины зах зээлийн үнийг хоёр дахин нэмэгдүүлж буюу тус бүр 130 төгрөгийн үнэ бүхий вакциныг 279 төгрөгөөр улсад шахаж дундаас нь 800 мянган ам.доллар завшсан хэрэгт Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга асан Д.Түмэндэмбэрэл, Мал эмнэлэг үржлийн газрын дэд дарга асан З.Батсүх нарыг АТГ-аас 2021 онд саатуулж, хэргийг шалгаж эхэлсэн байдаг.

Эл хэрэг хууль шүүхийн байгууллага дээр зургаан жил гацсаны эцэст 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр АТГ-аас  шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорт шилжүүлжээ.