ТАНИЛЦ: Өртэй татвар төлөгчийн дансыг бүрэн хаадаг зохицуулалтыг халж, хөрөнгийн 20%-ийг дансанд нь үлдээж, 80%-ийг нь татна
2 цагийн өмнө

Татварын бодлогын хүрээнд өр төлбөрөө төлөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн дансыг бүрэн хаадаг зохицуулалтыг зөөлрүүлж, олсон орлогын 80%-ийг татан авч 20%-ийг нь дансанд нь үлдээх зохицуулалт хийсэн талаар Сангийн яамнаас өнөөдөр мэдээллээ.
Тодруулбал өнөөдөр Татварын хуулиудад дараах нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна.

1 тэрбум төгрөг дотор бизнес эрхэлж орлого олсон байвал хялбаршуулсан горимоор 1%-ийн татвараа төлөөд явна. Үүнээс дээш гараад ирвэл орлого зарлагынхаа харьцаагаар татварын өмнөх ашгаа тооцоод 10 хувиар татвараа төлөөд явна гэв.
Мөн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 6-10 тэрбум төгрөгийн ашигтай аж ахуйн нэгж 15 хувиар татвар төлөх дундын шатлал нэмж, 600 гаруй аж ахуйн нэгжийн төлөх татварын ачааллыг бууруулна. Мөн жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор 2.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой нийт 180 мянган аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 1% болгох аж.
Татварын бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ:
- 1. Өртэй татвар төлөгчийн дансыг бүрэн хаадаг зохицуулалтыг халж, ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгийн 20%-ийг дансанд нь үлдээж, 80%-ийг нь татна.
- 2. ААНОАТ, ХХОАТ-ын тайлан тушаах хугацааг сунгаж, оновчтой болгоно.
- 3. Алдангийн дээд хэмжээг 50 хувиар тогтооно.
- 4. Татварын тайланг залруулах хугацааг 2 жил хүртэл болгож сунгана.
- 5. НӨАТ төлөх хугацааг 2 сар хүртэлх хугацаагаар сунгана.







Зочин · 28 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 48 минутын өмнө
SHAALGYYLI SEXSEER TSAG XUCHINDI BOOB XXMOOR BOOW DOLOOX AL SEXSYGEER TOMSGNDOLOON80955877