Мөрдөгч С.Д нь хэргийн хохирогчид олгох 5 сая төгрөгийг хувийн дансанд шилжүүлэн авч, зарцуулжээ
2 цагийн өмнө

Прокурорын байгууллага энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдсэн 77 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн талаар мэдээллээ.
Үүнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 57 хэрэг, хахууль авсан, хахууль өгсөн 20 хэрэг байна.
Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд анхан шатны шүүхээр 12 хүнд холбогдох зургаан хэргийг шийдвэрлүүлж, шүүхээс 12 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна.
Тухайлбал:
С.Д нь ... дүүргийн ... хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2025 оны аравдугаар сарын 30-ны өдөр өөрийн шалгаж байсан хэргийн хохирогчид олгох 5 сая төгрөгийг хохирогчид шилжүүлэх нэрийдлээр өөрийн хувийн дансанд шилжүүлэн авч, хувьдаа захиран зарцуулж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс С.Д-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс 1 жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан.







Зочин · 48 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh
Зочин · 1 цагийн өмнө
SERELTEI SEXSDEX AXN ANUSN NUX XELEERE GOE XUSNEER YDAAN DOLOOMR80955877SADARLI
Зочин · 1 цагийн өмнө
SAWI BIEE VANXANI SEXSEER UILCHLEX ANUSDAAD BOOW XOXOLT BOOB VNZTAI DOLOON TOMSGN DOLOOGD80955877