З.Мэндсайхан Сангийн сайдад чац дутаж байх шиг
1 цагийн өмнө

Манай улсад мөнгө ховордож цалингаа тавьж чадахгүй шахуу болоод удаж байна.
Багшийн нэмэгдсэн цалин, эмчийн цалин гээд хойд хормойгоо авч урд хормойгоо нөхнө гэгчээр л явж байна. ЭМД, бас бус сангуудаасаа мөнгө татаж эдгээрийн цалинг өгч байгаа л юм дуулдаад удлаа. Хөдөөгийн төрийн албан хаагчид, эмч, багш цалингаа авч чадахгүй хагас сар болох бол энүүхэнд болжээ. Төрд ажил үйлчилгээ хийсэн аж ахуйн нэгжүүд төрөөс мөнгө авна гэж саналтгүй боллоо.
Хэдэн сар ХАА-н сайд байж үзсэн З.Мэндсайхан гэдэг нөхөр Сангийн сайдад чац нь дутаж байх шиг байна. Ямар сангийн сайдуудтай байсныг эргээд нэг дурсъя. Тэгээд та бүхэн зүйрлээд хараарай. 1990 ээд оноос хойш А.Базархүү, Д.Даваасамбуу, П.Цагаан, Б.Батбаяр, Я.Очирсүх, Ч.Улаан, Н.Баяртсайхан, С.Баярцогт, Б.Болор, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар гэх зэрэг хүмүүс байлаа. Эдгээр хүмүүс бол улс төрд танигдсан,өөрийн гэх харизмтай тухайн намынхаа нөлөө бүхий хүмүүс байлаа. Тэгвэл хэдэн сар ХАА-н сайд хийж малын гоц халдварт өвчний вакциныг нь зохион байгуулж чадалгүй бараг бүх бүсдээ өвчин тарааж балраад больж байсан ийм хүн лав Сангийн сайд байсан түүх байхгүй.
З.Мэндсайханы олонд танигдсан нь гэвэл нөгөө Дундговь аймгийн “дурантай уяач” гэж алдаршсан Э.Улаанхүүгийн үрээг барианы зурхай дээр хойш татаж олон түмний эсэргүүцэлтэй тулж байсан түүхээс өөр юм бий юу. Ийм хүн бүхэл бүтэн улсын сан барихаар мөнгө гэдэг юм чинь ховордохоос өөр яах ч билээ. Энэ хүн цаашаа жаал удвал бид ч мөнгө гэдэг юмыг мартах юм байна л даа.
Эх сурвалж: www.DNN.mn







Зочин · 1 цагийн өмнө
TOMSGN XELEERE SERELTEI DOLOOJ BOOW VANAG SADARLMAAR DOLOON80955877
Зочин · 1 цагийн өмнө
ZALYYSN ANUSN NUX DOLOOMR URN SHINEGENE AMSI80955877BOOB XXN