16 настай охины амь насыг онц ноцтойгоор хөнөөсөн хэргийн Давж заалдах шатны шүүх хурлын гадаа иргэд жагсаж байна
1 цагийн өмнө

16 настай охины амь насыг онц ноцтойгоор хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд эхлэх гэж байна.
Анхан шатны шүүх хурал 2026 оны нэгдүгээр сарын 22-23-нд үргэлжилж, яллагдагч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр цагаатгасан байдаг.

Шүүхийн энэ шийдвэр гарсны дараа 16 настай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа "Би асар их гомдолтой байна. Энэ гэмт хэрэгт холбоотой гурван шүүгдэгч байсан. Нэг нь хуулийн дагуу хариуцлагаа хүлээж, ялаа авлаа. Нөгөө хоёр яллагдагч нь мөрдөн байцаагч, хяналтын прокуроруудын хариуцлагагүй үйлдлээс болж цагаадаж байна. Шүүхийн шийдвэр бичгээр миний гар дээр ирсний дараа холбогдох байгууллагад дараагийн гомдлоо гаргана. Би хөлөө хүрэх газар хүртэл явна" гэж байр сууриа илэрхийлж байв.

Шүүхийн байрны гадна иргэд "Шударга ёсыг хамтдаа хамгаалцгаая", "Шударга ёсны тулгуур нь шүүх" гэх зэрэг бичиг барин иргэд тайван жагсаал хийж байна.







