Өнгөрсөн сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс сураггүй болсон 13 настай Т.Мандахнаран охиныг 17 дахь өдрөө Цагдаагийн байгууллагаас эрэн хайж байна.

Түүний биеийн өндөр 160 см, шар царайтай сураггүй болох үедээ саарал өнгийн малгайтай цамц, дөрвөлжин шоотой улаан өнгийн өмд, цагаан өнгийн пүүзтэй явсан аж.

Тухайн хүүхэдтэй холбоотой ач холбогдолтой мэдээллийг журмын дагуу үнэлж авах юм байна. Иймд иргэд мэдээллийг Цагдаагийн байгууллага болон 94945412, 96300218 дугаарын утсанд мэдээлэх боломжтой.