Өнөр хорооллын гудамжийг цогц гудамж зам болгон хөгжүүлэх зам барилгын ажлын хүрээнд өнөөдөр орой дараах авто замын хөдөлгөөнийг хаахаар болжээ.

Тодруулбал өнөөдөр буюу тавдугаар сарын 4-ний 23:00 цагаас Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Нандин Ухаан эмнэлгээс Нэгдүгээр хорооллын 23 дугаар байрны чиглэл орчимд борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх учир авто замын хөдөлгөөнийг түр хаахаар болсон байна. Замын хөдөлгөөнийг маргааш өглөө 06:00 цагт нээхээр төлөвлөжээ.

зураг

Сануулахад Өнөр хорооллын арын 2.7 км авто замыг цогц, гудамж замын жишиг байдлаар өргөтгөн шинэчлэх ажлыг өнгөрсөн онд эхлүүлж байв.

Тус хорооллын арын замд борооны ус ихээр тогтдог учраас газар доогуур иж бүрэн ус зайлуулах шугам хоолой тавьж байгаа бөгөөд эдгээр замын зураг төслийг Финланд улсын Финнок компани Монгол Улсад анх удаа жишиг байдлаар гаргаж, боловсруулсан хэмээн мэдээлж байсан юм.

Төслийг НЗДТГ болон Дэлхийн банк хамтран хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд нэгдүгээр хорооллын арын авто замын захаар өндөр хашлага суурилуулсныг олон нийт шүүмжилж байна.