Клуб үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 3 бүлгийг илрүүлж, 4 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ
1 цагийн өмнө

Цахим орчин ашиглаж Pokerrr 2 аппликейшнд клуб үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 3 бүлгийн 17 этгээдийг Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс, 1 бүлгийн 6 этгээдийг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байхад нь цагдаагийн алба хаагчид таслан зогсоож, баривчиллаа.
Дээрх этгээдүүдийн гэмт хэрэгт ашиглагдаж байсан гар утас, суурин комьютер, зөөврийн компьютер, тээврийн хэрэгсэл зэрэг нийт 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эд, зүйлийг хураан авч битүүмжиллээ.
Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг “Э”-г илрүүлж, үйл ажиллагааг таслан зогсоож, уг хэрэгт холбогдох 8 этгээдийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар сэжигтэй этгээд “Э” нь 2022 оноос эхлэн Pokerrr 2 аппликейшинд клуб үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж, сервер байршуулж бусад этгээдүүдийг ажилуулан үйл ажиллагаа явуулж байсныг тогтоосон. Дээрх хууль бус үйл ажиллагаанаас олсон орлогоор худалдан авсан байж болзошгүй 4 орчим тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг тус тус битүүмжлээд байна.







Зочин · 22 минутын өмнө
80955877UILCHLN MERGJLN
Зочин · 22 минутын өмнө
80855877
Зочин · 22 минутын өмнө
AL SEXSYGR ANUSDX TSAGR XUCHINDUULX8809877
Зочин · 23 минутын өмнө
SERELN XANGALTAI SEKSDEED80955877SHATSAAD
Зочин · 24 минутын өмнө
BOOBN XXN BOOW DOLOON ANUSDX SEXSYGR XUSDEG XALYYXN AJIL XNE80955877
Зочин · 29 минутын өмнө
SEKSDEX UILCHLN80955877