Н.Учралын тэргүүлж буй Засгийн газар 100 өдөрт хийсэн 100 чөлөөлөлтийн ажлаа танилцуулж байна.

Энэ үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Өнөөдөр өглөө ШТС-уудаар оочир байхгүй болсон. Өнөө орой ажил тарах үеэр жаахан оволзоод гайгүй болох байх. Жил бүрийн наадмаар хэрэглээ 2-4 дахин өсдөг. Үүнд бэлтгэлтэй байгаа. Иргэдийн айдас дээр улс төр хийх гэсэн оролдлогууд ч байх шиг байна. Гэхдээ бодит тоонд итгээрэй. Өнгөрөгч амралтын өдрүүдэд орон нутгуудын бүх сумдуудын наадам болсон. Наадам чинь олноо чирэгдүүлэхгүй тулд шуурхай цэнэглэсэн байгаа. 

Одоо долдугаар сарын 8,9-ний өдрүүдэд аймгуудын наадам болно. Хот, хөдөөгийн амрах бэлтгэлээ хийгээд гарах урсгал нэмэгдэнэ. Битгий айж дэвтээрэй, тайван байцгаа нөөц байгаа. Сандрах түвшинд хүрээгүй шүү. Хэрэглээ өсөхөөр хурдан дуусдаг. Ихээр худалдаж аваад байгаа учраас л дуусаж байгаа гэхдээ шатахууны нөөц хангалттай бий" гэлээ.