Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
1 цагийн өмнө

Долдугаар сарын 25-ны өдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Улаанбаатар орчмоор үүлшинэ. Шөнөдөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +17+хэм, өдөртөө +31+хэм дулаан байна. Харин Багануур орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +15+17 хэм, өдөртөө +32+34 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11+13 хэм, өдөртөө +30+32 хэм дулаан байна.
25-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говь, талын нутгаар үргэлжлэн хална
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +8…+13 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +26…+31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +20+25 хэм, бусад нутгаар +14+19 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр,Тэс голын хөндий, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +21+26 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр +38+43 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн голын хөндийгөөр +32+37 хэм, бусад нутгаар +28+33 хэм дулаан байна.






